Моя теплица - теплицы от производителя
Производство и продажа теплиц в Улан-Удэ


Начало Цены на теплицы Цены на парники Фото Контакты
Промышленные теплицы Теплицы в Монголии
Телефон в Улан-Удэ
+7(3012) 303-300
http://teplica.me/


Хүлэмж

Угсрах заавар

Хүлэмжийг байрлуулах суурь (фундамент) бэлдэнэ. Суурийг тэгш талбайд модон балкаар эсвэл бетон цутгаж хийж болно. Хүлэмжийн хэмжээнд сайн тааруулж суурийн хэмжээг алдаагүй хийх хэрэгтэй. Гадна хэмжээ хүлэмжээсээ их байх ёстой боловч 5см-ээс илүүгүй хий. Суурийн тэгш өнцгийг алдаагүй нарийн гаргахын тулд хоёр диагоналийн хэмжээ адил байна. Суурийн дотор хэмжээ хүлэмжийн сууриас бүх талаараа 10см-ээр бага байхаар хийнэ.

Хүлэмжийн суурийн хийцүүдийг нийлүүлж угсарна (Бэхэлгээний нүхтэй хавтгай төмөр дотор талдаа гарна. Хэрэв гадна талдаа гарсан бол энэ хажуугийн ханыг уртаар нь эргүүлж бэхэлгээний хавтгай төмрийг дотор талд нь гаргана).

Нум, хажуугийн ханыг дээрээс нь угсарч уртааш бэхэлгээнүүдийг шурупдэж тогтооно.
Хаалганы нугасны голыг дээд нугаснаас эхлэн хийнэ.
Салхивчийг угсарна. Түгжээг хамгийн сүүлд угсарна.

Поликарбонатаар бүрэх ажил хаалгатай хоёр талаас эхэлнэ. Поликарбонат листүүд нь хэт ягаан туяаны хамгаалалтын бүрхүүлтэй хийгдсэн байдаг. Ийм бүрхүүлтэй тал нь гадна талдаа гарах ёстой (энэ маш чухал!). Поликарбонатаар хучихын өмнө хоёр талд нь байгаа хамгаалалтын пленкийг нь хуулж авна (угсрахаас өмнө ингэж авахгүй бол дараа нь хуулж авахад их хэцүү болно. Хэт ягаан туяаны хамгаалалттай талд нь үйлдвэрлэгч хаяг, лого тавьсан нөгөө тал нь бичиггүй байдаг).

Хаалгатай талд орох листийг дундуур нь хуваах ба бусад лист нь бүтнээрээ хэрэглэгдэнэ. Ингээд нэг листийг хоёр тэнцүү 2.1х3м хэсэгт хувааэ гадна тал нь хаанаа байгааг сайн санаж аваад хамгаалалтын пленкийг хуулна. Энэ листээ хаалгатай талд бүтнээр нь босгож бариад каркасан дээрх бүх нүх рүү шайбтай шүрүпээр тогтооно. Дараа нь гадна хүрээгээр нь огтолж илүүдэл хэсгийг тайрна. Хаалга салхивчны хүрээний завсраар зүсч нээгдэх боломжтой болгохдоо дулаан хадгалах зорилгоор энэ зүсэлтээр гарсан завсрыг ихэсгэж өргөсгөж болохгүй.

Хаалгатай талын ханыг бүрсний дараа хүлэмжийн уртын дагуу листүүдээ хөндлөн тавьж амыг нь зөрүүлэн хучиж каркасан дээр гаргасан нүхнүүд рүү шайбтай шүрүпээр бэхэлнэ. Хаалгатай хананд дээд ирмэгээр нь хөндлөн хучиж буй листээрээ 5см илүү гарсан саравч гаргаж өгнө.

Хүлэмжийн иж бүрдэл

Хүлэмж: 6м (210х300х600см)

Суурь:
4 ширхэг 3м урттай тууш каркас
2 ширхэг 3м урттай хөндлөн каркас
Нум (20х20мм квадрат) – 5ш
Нум холбох 2.04м тууш бэхэлгээ – 9ш
Хаалга – 2ш, Салхивч – 2ш, Хажуу хана – 2ш
Поликарбонат лист 2.1х6м – 4ш

Бэхэлгээ:
Шүрүп – 200ш, Жийрэгтэй шайб – 170ш
Холбох боолт М5х50 – 12ш, Гайк М5 – 12ш
Бариулын боолт М4х35 – 4ш, Гайк М4 – 4ш
Хаалга, салхивчны нугасны гол – 10ш
Бариул – 4ш, Түгжээ – 4ш


Адрес: 670009, г. Улан-Удэ, ул. Хоринская, 9А, стр .1